Эрдоган энэ сарын 28-нд тангарагаа өргөнө
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр нийт сонгогчдын 52.0 хувийн саналаар ялалт байгуулсан бол “Ардчилсан нам”-ын дарга Экмеледдин Ихсаноглу 38.9 хувийн санал авсан бол “Ард түмний ардчилсан нам”-ын дарга Селяхаттин Демирташ 9.7 хувийн санал авчээ. Эрдоган энэ сарын 28-нд тангарагаа өргөхөөр болжээ. Эрдоган 2003 оны долоодугаар сараас хойш Туркийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм.
6
“НАТО”-гийн гишүүн, Европын холбоонд элсэхийг зорьж буй Турк улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийг бүх нийтийн санал хураалтаар тодруулжээ. Өмнө нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байсан юм. Эрдоган “Associated Press” агентлагт ярихдаа “Турк хүчирхэг удирдагчтай аль эрт болох ёстой байсан. Туркийн ард түмэн ялалт байгууллаа” хэмээн хэлжээ.
6
Харин “Ардчилсан нам”-ын дарга Экмеледдин Ихсаноглу энэ сонгуулийг шударга бус болсон хэмээн шүүмжилсэн байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ