Х.Клинтон талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлэв

img

АНУ-ын экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон жүжигчин Робин Уилльямсын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Хатагтай Клинтон Британийн “TV 1”-ийн “Hard news” нэвтрүүлэгт оролцох үедээ ийнхүү хэлсэн тухай  “www.telegraph.co.uk” мэдээллээ.

6

Тэрбээр “Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Робин Уилльямсын гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Бурхан хүртэл гэрчлэх байх. Би Робин Уилльямсын улаан фэн. Бүх киног нь үзсэн. Миний хүүхдүүд “Good Morning, Vietnam”, “The Fisher King”, “Mrs. Doubtfire”, “Jumanji” зэрэг уран бүтээлийг нь үзэж л том болцгоосон. Үнэхээр харамсалтай байна. Миний эмгэнэлийг минь хүлээн авна уу” гэж хэлжээ.

6

Эмч нар түүнийг эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан хэмээсэн бол түүний охин Зелда Рэй Уилльмс “Аав минь хэзээ ч намайг орхихгүй гэж хэлсэн. Энэ бүхэн худлаа” гэж жиргэжээ. Түүний үхлийн дараа Холливуудын уран бүтээлчид twitter-ийн тусламжтайгаар гүн эмгэнэл илэрхийлсээр байна. Хамгийн сүүлд жүжигчин Зое Салдана, Бен Стиллер, Майли Сайрус, Ким Кардашиан, хөтлөгч Эллин, найруулагч Жеймс Камерон нар эмгэнэл илэрхийлжээ.

6

Мөн АНУ-ын кино урлагийн сургуулиуд тайзаа хар даавуугаар бүтээж Робин Уилльямсын ардаас гашуудсан тухай “TMZ” сайт мэдээлэв.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ