Путин, Ким Чен Уныг амьтны тоглоом болгожээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гадаад төрхтэй адилхан тоглоом зохион бүтээсэн байна. Уг тоглоомоор хүүхдүүд тоглох боломжгүй бөгөөд зөвхөн гэрийн тэжээмэл мууранд зориулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
.
Тоглоомыг зохион бүтээгч Жонни Хавер хэлэхдээ “Гэрийн тэжээмэл амьтдын шүд их загтнадаг. Тиймээс л тэдэнд зориулсан тоглоом зохион бүтээсэн юм. Нохой, муурны хурц шүдэнд тэсвэртэй хатуу сүрлэн утсаар бүтээгдсэн энэ тоглоомууд зах зээлд амжилт олно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Сэтгүүлч түүнээс “яагаад заавал Путин, Ким Чен Ун” гэж асуухад “Тэр хоёр л энэ дэлхийг айлгаж байна. Бас тэдний гадаад төрх мууранд их таалагдаж байгаа” гэж хариулсан аж.
.
“Cat cat Putin”, “Cat cat Kim Joong Un” хэмээх тоглоомнууд 46 еврогийн үнэтэй аж. Хойд Солонгос тус тоглоомыг зах зээлд гаргахыг хориглож, удирдагч Ким Чен Уны нэр хүндэд халдахгүй байхыг хүсчээ. Тун удахгүй Туркийн Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган болон Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн зурагтай хүүхэлдэй худалдаанд гаргахаар болсноо зохион бүтээгч мөн хэлсэн байна.
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн дүр төрхтэй тоглоом хэзээ ч хийхгүй гээд “Обама бол агуу удирдагч. Тэр бол сайн хүн” гэжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ