Хэлли Берригийн биеийн харьцааг төгс гэв

img

“Vogue” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Анна Винтур холливуудын нэрт жүжигчин Хэлли Берригийн биеийн харьцааг төгс хэмээн тодорхойлсон тухай “www.hollyscoop.com” мэдээллээ. Тэрбээр “Хэллигийн биеийг ардаас харвал яг л 25 настай юм шиг харагддаг. Тэгтэл тэр бүсгүй 47 настай шүү дээ. 2015 онд загвар өмсөгчид шиг туранхай, өндөр бүсгүйчүүд модноос гарч Хэлли Берри шиг үзэсгэлэнтэй биетэй бүсгүйчүүд моодонд орох болно” гэж хэлжээ. Мөн өнгөрсөн сард “ELLE” сэтгүүлийн орлогч эрхлэгч Роббе Муерс “Хэлли яг л 30 настай бүсгүй шиг биетэй” хэмээн хэлж байсан юм.

1

Жүжигчин Хэлли Берри өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн билээ. Тэрбээр хамгийн сүүлд “Extant” хэмээх зөгнөлт кинонд гол дүр бүтээсэн. Уг бүтээлийн нээлт ирэх арванхоёрдугаар сард болох юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ