Рианнад загвар өмсөгч болохыг зөвлөв

img

Хар сувд Наоми Кэмпбелл дуучин Рианнад загвар өмсөгч болохыг зөвлөсөн байна. Рианна ирэх сард худалдаанд гарах “W” сэтгүүлийн нүүр хуудсыг чимэж байгаа билээ. Тус сэтгүүлийн 19 дэх хуудаст загвар өмсөгч Наоми Кэмпбелл, Иман болон “Balmain's” брэндийн захирал Оливер Роустинг, Рианна нарын хамт авахуулсан зураг тавигдах юм байна. Үүнд зориулсан зураг авалт дууссаны дараа Наоми Рианнад хандаж “Чи дуучин болох хэрэггүй. Чи бурханаас заяасан фото модель байна. Үнэндээ чи тийм ч сайн дуучин биш. Зүгээр л тайзан дээр гарах хэрэгтэй. Би ирээдүйд чинь туслах болно” гэж хэлсэн тухай “TMZ” сайт мэдээллээ.

1

Рианна өөрийг нь муу дуучин гэж хэлсэнд нь Наомид гомдож буйгаа хэлээд “Санаандгүй байдлаар л тайзан дээр алхах хэрэг гарахгүй бол өөрийн хүсэлтээр хэзээ ч загвар өмсөгч болохгүй” гэж хэлжээ.

Рианна 2005 онд Барбадос улсын гоо бүсгүйгээр тодорч, анхныхаа дуу болох “Umberilla” гарахаас өмнө “Nice” сэтгүүлд гэрээт моделиор ажиллаж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ