Фидель Кастро 88 нас хүрлээ
Кубын агуу удирдагч Фидель Кастро 1926 оны наймдугаар сарын энэ өдөр мэндэлжээ. Кастрогийн мэндэлсний 88 жилийн ойг Куба улсын нийслэл Гавана хотод тэмдэглэж, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Мөн Үндэсний музейд 1959 оны нэгдүгээр сарын 1-нд Фидель Кастрогоор удирдуулсан 10 мянган залуус Батистын дэглэмийг түлхэн унагааж ялалт байгуулсан үеийн гэрэл зургийн үзэсгэлэнг нээж, анх удаагаа гадаадын жуулчдад үзүүлжээ.
6
Ерөнхийлөгч Раул Кастрогийн тушаалаар ирэх жилээс эхлэн Фидель Кастрогийн 1960 онд АНУ-ын “NT newspaper” сонинд өгсөн ярилцлагыг бүх сурах бичигт хэвлэхээр болжээ. Энэхүү ярилцлага нь Кастрогийн гадаадын хэвлэлд өгсөн анхны яриа юм. Фидель Кастро эхнэрийнхээ хамтаар гэрэл зургийн үзэсгэлэнг үзэхээр олны өмнө гарч, талархалаа илэрхийлсэн байна.
6
Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард үндэсний ассамблейн хуралд оролцсоноос хойш олны өмнө гараагүй юм. Фидель Кастро 2008 онд, төрсөн дүү Раул Кастрод эрх мэдлээ шилжүүлж өгчээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ