АНУ Ирак дахь цэргийн ажиллагаагаа өргөжүүлэхгүй
Пентагоны тэргүүн Чак Хейгл “AFP” агентлагт ярихдаа “АНУ Ирак дахь цэргийн ажиллагаагаа өргөжүүлэхгүй” гэв.
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй террорист ажиллагааны улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсад цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгдсэн юм.
:
Чак Хейгл “Иракийн цөөнх Язидис үндэстэнг хамгаалах зорилготойгоор Иракт цэргийн ажиллагаа явуулж буй. АНУ-ын гол хүчин Багдад хотод бус Арбил хотод төвлөрөөд байгаа. Энэ долоо хоногийн эхээр АНУ, Британийн нисэх хүчний 40 онгоц 14 удаа амжилттай нислэг үйлдэж, Иракт 520 боодол хүнс, цэвэр ус, эм тариа хүргэсэн. Энэ хугацаанд 15 удаа агаараас цохилт өгч, Синжар болон Арбил хотын баруун зүгт байрлаж буй “Халифын вант улс” бүлэглэлийн 240 гаруй дайчинг устгасан. Тус бүлэглэл өнгөрсөн баасан гаригт Язидис үндэстний 300 гаруй эрэгтэйг устгаж, 200 гаруй эмэгтэйг олзолсон. Тиймээс Арбил хотод байрлаад буй 60 гаруй мянган Язидис үндэстэнг бид хамгаалж байна” гэжээ.
.
Тэрбээр “Арбил хотод амьдарч буй Язидис үндэстэнг “Халифын вант улс” бүлэглэлээс хамгаалж, хэв журам тогтоовол Иракт дахин АНУ-ын ганц онгоц нисэхгүй, цэргийн ажиллагаагаа ч өргөтгөх бодолгүй байна” гэж хэлэв.
:
Харин Иракийн Ерөнхийлөгч Фуада Масума энэ он дуустал АНУ-аас цэргийн тусламж авах хүсэлтэйгээ Обамад мэдэгдсэн ч өнөөг хүртэл Цагаан ордноос хариу ирэхгүй байгаа юм. Обама Иракт цэргийн ажиллагаа явуулах нь хэтэрхий аюултай гэж үзэж буйгаа илэрхийлсэн билээ.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ