Обама эмгэнэл илэрхийлэв
Жүжигчин Робин Уильямс эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан байдалтай уржигдар гэрээсээ олдсон юм. Түүний үхлийн шалтгааныг эм болон сэтгэл гутралтай холбон тайлбарлаж байгаа ч тус мужийн цагдаа нар мөрдлөгө, шинжилгээ явуулсаар байна.
6
Уильямсын үхлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама жүжигчний гэр бүлд эмгэнэл илэрхийлж “Дүүлэн нисдээ од минь” хэмээн хэлжээ. Тэрбээр “Жүжигчин Робин Уильямсын гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Гашуудлыг минь хүлээн авна уу. Таны бүтээсэн дүр Америк гэлтгүй дэлхийн олон мянган үзэгчийн сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно. Та энэ амьдралдаа надад болон олон хүмүүст инээмсэглэл бэлэглэж байсан юм шүү. Таныг бурхан ивээг” гэжээ.
6
Робин Уильямсын үхлийн дараа Холливуудын алдартнууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан эмгэнэлээ илэрхийлсэн билээ. Мөн АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама “Та бол миний баяр баясгалан. Хорвоог орхисон ч бүтээсэн дүрүүд тань хэзээ ч мөхөхгүй” хэмээн жиргэсэн тухай “www.thewrap.com” мэдээлэв. Мөн Нью Йорк хотод байрлах “Робин Уильямс хэмээх алдрын од” дээр жүжигчний олон мянган фэн нь цэцэг тавьж, эмгэнэл илэрхийлсээр байгаа аж.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ