Жэки: Намайг хятадын Мистер Бен гэдэг
Хятадын нэрт жүжигчин Жэки Чан Британийн нийслэл Лондон хотод хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчинг Лондон хотын нисэх буудалд газардах үед 2000 гаруй фэн нь хүлээн авчээ. Жэки Чаны Лондонд ирсэн шалтгаан нь Хятадын кино долоо хоног болж буйтай холбоотой аж. Энэ онд нээлтээ хийсэн Хятадын 25 кино энэ сарын 20-ноос эхлэн Британийн долоон кино театраар гарахаар болсон байна. Энэхүү уран бүтээлүүд дунд Жэки Чаны найруулсан хоёр кино болон гол дүрийг нь бүтээсэн нэг кино байгаа гэнэ.
6
Жэки нисэх буудлаас хөдөлсөнийхөө дараа “ITV” телевизийн урилгаар “Good Morning Britain” нэвтрүүлэгт оролцож, Британийн нэрт жүжигчин Мистер Бен буюу Роуэн Аткинсоны талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Мистер Бен бол гайхалтай цуврал. Энэ хүүхдийн сэтгэхүйгээр бүтсэн Мистер Бен хятадын ихэнх телевизээр гардаг. Үйл явдал гэмээр өрнөлгүй энэ цуврал яагаад өнөөг хүртэл хүчтэй байгааг би гайхдаг. Тэгэхдээ гол дүрд нь хамаг учир байгааг ойлгосон. Роуэн Аткинсоны жүжиглэх ур чадвар үнэхээр сайн. Миний нэг насны мөрөөдөл бол Мистер Бентэй кинонд тоглох” гэж хэлжээ. Жеки ярианыхаа төгсгөлд “Намайг хятадын Мистер Бен гэдэг” хэмээн хошигносон байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ