Энэтхэгийн Ерөнхий сайд Палестинд айлчилна

img

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббасын урилгаар Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди маргааш тус улсад айлчлал хийхээр болжээ. Хоёр орны төрийн тэргүүнүүд Газын зурваст болж буй зөрчилдөөн болон хэт даврагч “Хамас” бүлэглэлийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байна. “Ройтер” агентлагийн мэдээлсэнээр “Ерөнхий сайдын айлчлалын гол агуулга нь Израйль улсад анхааруулга өгөх зорилготой. Тэрбээр энэхүү айлчлалынхаа хүрээнд Палестинд цэрэг болон эдийн засгийн тусламж үзүүлнэ” хэмээв.

1

Наренда Моди айлчлалынхаа дараа Канад улсад айлчлахаар болжээ. Ерөнхий сайд айлчлалынхаа тухай “Газын зурваст болж буй мөргөлдөөнд гэмтгүй олон хүн өртөж буйд харамсч байна. Энэ айлчлалын хүрээнд уг асуудлаар ярилцах болно. Шаардлагатай гэж үзвэл Энэтхэг дээрх асуудалд анхаарлаа хандуулж, Палестинд туслалцаа үзүүлэх болно” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ