Режеп Тайп Эрдоган: Туркт ардчилсан удирдагч хэрэгтэй болохоос авилгач Ерөнхийлөгч хэрэггүй

img

Туркийн Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган нийт сонгогчдын 52 хувийн саналаар ялалт байгуулж, тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр ялалт байгуулсаныхаа дараа “Associated Press” агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргье.

.

-Ерөнхийлөгч болсонд танд баяр хүргье?

-Миний ялалт ард түмэнд минь аз жаргал авчирна гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна. Намайг ерөнхийлөгч болно гэж итгэж, саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа.

.

-Энэ онд Турк улсад анх удаагаа ерөнхийлөгчөө бүх нийтийн санал асуулгаар тодруулсан. Өмнө нь парламентаас сонгодог байсан?

-Турк тэнгэрээсээ газар хүртэл өөрчлөгдөх ёстой. Өмнөх Ерөнхийлөгч нам болон танхимдаа нэр хүндтэй байхад л төрийн тэргүүнээр сонгогдох өндөр магадлалтай байсан. Ард түмэн юу гэж бодно, хэрхэн үнэлэх нь огт хамаагүй. Өнгөрсөн жилээс Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдох хэрэгтэй гэдгийг парламент ойлгож эхэлсэн. Би ард түмнийхээ итгэлийг даасан Ерөнхийлөгч байхын тулд энэ үеийг сонгож Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зориг шулуудсан. Хэрвээ танхимаар сонгогдсон бол маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй.

.

-Таныг ярилцлага өгч байх үед Туркээс шинэ мэдээ ирлээ. Би танд уншиж сонирхуулья. “Ардчилсан нам”-ын дарга Экмеледдин Ихсаноглу энэ сонгуулийг шударга бус болсон хэмээн шүүмжилж, дэмжигчид нь Анкара хотод “Хууль бус сонгууль” хэмээх эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна гэнэ. Энэ тухайд?

-Ард түмэн минь гэрчлэх байх. Сонгууль шударга явагдсан гэж Сонгуулийн ерөнхий хорооноос хүртэл мэдэгдэж, дэлхийн 30-аад орны төлөөлөгч, ажиглагчид хүртэл баталсан. Нэр дэвшигч Режеп Тайп Эрдоган сонгуулийн үеэр булхай хэрэглэсэн бол ардчилсан журмаар нийтэд зарлахыг хүсч байна. Хий хоосон зүйлээр хүнийг гүтгэж, гутаахыг би зөвшөөрөхгүй. Би сонгуулийн үеэр “Туркт ардчилсан удирдагч хэрэгтэй болохоос авилгач Ерөнхийлөгч хэрэггүй” гэж хэлж байсан. Сонгуулийн санал хураалтын үеэр бусдыг хуурч мэхэлж, санал авсан хүн яаж ардчилсан Ерөнхийлөгч болох билээ.

.

-Таны мөрийн хөтөлбөр анхаарлыг минь татлаа. Та Ерөнхийлөгч болсноор хавтгайрсан халамж болон ямар ч хяналтгүй өсч буй сургалтын төлбөрийг цэгцлэх, Турк улсыг “НАТО”-гийн гишүүн, Европын холбоонд элсэхээр зорьж буй гэсэн?

-Турк өөрчлөгдөх хэрэгтэй. Турк хамгийн их өөрчлөлт хэрэгтэй улсын нэг. Би энэ тухай өмнө нь ч хэлж байсан. Яагаад заавал одоо өөрчлөлтийн тухай яриад байгаа юм бэ гэж шүүмжлэх хүн цөөнгүй байсан. Би Ерөнхий сайд байх хугацаандаа энэ тухай хангалттай ярьдаг байсан ч хэзээ ч дэмжлэг авч байгаагүй. Харин Ерөнхийлөгч болсон учир энэ тухай ард түмэнтэйгээ ярилцаж, дэмжлэгийг нь авах болно. Турк “НАТО”-гийн гишүүн, Европын холбоонд элссэнээр бидний ирээдүй аюулгүй болно. Өмнөх Засгийн газар ард түмнээ хяналтандаа байлгахын тулд мөнгөөр ам, гар, хөлийг барьж байсан. Мөнгө үнэгүй тараасаны уршигаар Турк залхуу улс болсон. Тэгэхдээ хүүхдийн мөнгө, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж гэх чухал асуудалд и гар дүрэхгүй гэдгээ амлаж байна. Хавтгайрсан халамжаас болж Туркийн ирээдүй залхуу болохыг би зөвшөөрөхгүй.

.

-Таны хариултыг сонсоход Турк гаднаасаа болон дотроосоо ариутгал хийхээр зэхэж буй бололтой?

-Тиймээ.

.

-Судалгаагаар харахад 15-35 насныхан танд их тааламжгүй ханддаг нь тогтоогдсон. Шалтгаан нь олон нийтийн сүлжээ. Facebook, Instagram, Twitter, Youtube.com гэх хамгийн олон хэрэглэгчтэй сүлжээнүүдэд хяналт тавьж удалгүй хаасан. Facebook, Twitter хоёрыг хаасны дараа Туркийн их сургуулийн хэдэн мянган оюутан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, сэтгэлгээнд нь хаалт хийхгүй байхыг хүссэн. Та Ерөнхийлөгч болсныхоо дараа энэ асуудал дээр уян хатан хандах уу эсвэл хоригоо үргэлжлүүлсэн хэвээр байх уу?

-Олон нийтийн сүлжээг Засгийн газар хяналтаасаа гаргасан тохиолдолд хүчгүйддэг. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүртэл намайг энэ асуудал дээр хэтэрхий адгуу хандсан хэмээн шүүмжилж байсан. Facebook, Twitter дээр улсын нууцын зэрэглэлтэй материал ямар хяналтгүй тавигдсанаас болж би хаах шийдвэрийг гаргасан. Туркийн их сургуулийн оюутнууд Twitter-ийн тусламжтай цугларч, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан нь тогтоогдсон. Тиймээс олон нийтийн сүлжээг зүгээр орхих хэрэггүй гэдгийг ойлгосон.

.

-Тэгэхээр Ерөнхийлөгч болсон ч энэ хориг үргэлжилсэн хэвээр байх нээ?

-Бодож байна.

.

-Энэ оны хоёрдугаар сард таны телефон утасны бичлэг “Youtube” сайтад тавигдаж удалгүй “Youtube” ч хаагдсан?

-Сирид хэрхэн довтлох төлөвлөгөөг хэлэлцэж байгаа бичлэг “Youtube”-д тавигдсаны дараа хаах шийдвэр гаргасан юм. Олон нийтийн сүлжээ нийгэмд сөрөг нөлөөтэй. Ард түмэн Засгийн газартаа үнэн ч байх хэрэгтэй.

:

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nelly:
ih tsarailag ehnertei yum
2014-08-13