Төмөр хатагтайг мөнхлөв
Их Британийн Ерөнхий сайд асан хатагтай Маргарет Тэтчерт зориулж дөрвөн өөр төрлийн маркийг худалдаанд гаргасан тухай “www.theguardian.com” мэдээллээ. Гурван марк дээр Тэтчерийн хөргийг өнгөтөөр дүрсэлсэн бол нэг марк дээр хар цагаанаар дүрсэлжээ. Уг маркийг Британийн Ерөнхий сайдын алба бий болсны 200 жилийн ойд зориулан гаргасан гэж Ерөнхий сайд Дэвид Камерион мэдэгдсэн байна.
6
Хатан хааны шуудангийн газрын дарга Эндрю Хаммонд “Их Британи бол ардчиллын өлгий орнуудын нэг. Бид олон зууны туршид үндэсний болоод дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн найман Ерөнхий сайдыг сонгожээ. Тэд бол хатан хаанаас дутахааргүй эрх мэдэлтнүүд билээ” хэмээн хэлжээ.
6
Төмөр хатагтай Тэтчерээс гадна Уинстон Черчилль, Гарольд Вильсон, Клемент Эттли, Уильям Глэдстоун, Уильям, Роберт Пиль, Чарльз Грей нарын хөрөг бүхий марк худалдаанд гаргасан байна. Тэтчерийн маркийг худалдан авахаар Лондон хотын “Royal” хэмээх дэлгүүрийн гадна олон мянган хүн дугаарласан аж.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ