Тони Эббот Иракийн асуудлаар байр сууриа илэрхийлэв
2014-08-14

Австралийн Ерөнхий сайд Тони Эббот Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерионы урилгаар тус улсад айлчилж байна. Хоёр орны Ерөнхий сайд нарын хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Тони Эббот Иракийн асуудлаар байр сууриа илэрхийлж, хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг буруутгасан байна.

1

Тэрбээр “Хэсэг чимээгүй байсан Иракт дахин эмэгтэйчүүд, хүүхдүүдийн орилох дуу хангинаж эхэллээ. Тус улсын Засгийн газар цэргийн ажиллагаа явуулж буй ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Багдад орчимд эрхээ тогтоогдоод буй “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид гэмгүй номхон иргэдийг айлгаж сүрдүүлж, хороож байгаа нь сэтгэл зовоож байна. АНУ-ын нисэх хүчин Иракт агаараас цохилт өгч байгаа. Хэрвээ хүсвэл АНУ-тай хамтарч цэргийн ажиллагаа явуулахаа “Халифын вант улс”-ын тэргүүн Бакар аль-Багдадид мэдэгдье” гэж хэлжээ.

1

Дэвид Камерион Иракт энх цаг авчрахын тулд АНУ-ын явуулж буй цэргийн ажиллагаанд хүч нэмэхээ сануулсан байна. Тонни Эббот хэвлэлийн хурлын дараа Британийн Батлан хамгаалахын сайд Лиам Фокстой уулзсан бол өнөөдөр хатан хаан II Элизабетид хүндэтгэл үзүүлэх гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин