Чак Хейгл Энэтхэг улсад айлчилж байна

img

Пентагоны тэргүүн Чак Хейгл Энэтхэг улсад айлчилж байна. Тэрбээр тус улсын Ерөнхий сайд Наренда Модитой уулзаж Батлан хамгаалахын асуудлаар ярилцсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. 2015 оны наймдугаар сард Энэтхэг, АНУ-ын хамтарсан цэргийн хуаранд үүрэг гүйцэтгэж буй Америкийн 2000 цэрэг нутаг буцах билээ. Чак Хейгл АНУ-ын цэргүүд байрлах хугацааг сунгах болон зэвсэг нийлүүлэх асуудлаар Ерөнхий сайдтай зөвлөлдсөн байна.

1

Наренда Моди цэрэг үлдээх асуудалд бие дааж шийдвэр гаргах эрхгүй гэдгээ мэдэгдэж, зэвсэг худалдан авах нь Энэтхэг улсад ашигтай хэмээжээ. Тэрбээр “Манай улс сүүлийн 15 жил ОХУ-аас зэвсэг худалдан авсан. Өнгөрсөн жилийн ОХУ зэвсгийн үнийг нэмэгдүүлж буйгаа мэдэгдсэн. Хэрвээ Чак Хейгл таны хөнгөлөлттэй үнээр зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргавал манай улсад маш том боломж” хэмээсэн байна.

1

Чак Хейгл хэвлэлийнхэнд “Ирэх оны нэгдүгээр сард АНУ, Энэтхэг хоёр орны хамтарсан цэргийн сургуулилт хийхээр болсон. Энэхүү цэргийн сургуулилт хоёр орны Батлах хамгаалахын салбарт шинэ алхам болно гэдэгт итгэлтэй байна” гэв. Хейгл өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч болон Батлан хамгаалахын сайдтай уулзахаар болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ