Түвдийн асуудлаарх форумд Далай ламыг оролцуулсангүй

img

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпиний санаачилгаар Бээжин хотод Түвдийн асуудлаарх олон улсын форум уулзалт зохион байгууллагдаж байна. Тус форумд 32 орны 100 гаруй төлөөлөгч оролцож буй тухай “Синьхуа” агентлагт мэдээллээ. Энэхүү уулзалт маргааш өндөрлөх юм. Энэхүү уулзалтад Далай лам онлайнаар оролцохыг хүссэн ч Си Жинпин зөвшөөрөөгүй байна.

1

Форум уулзалтад Хятадын гадаад хэргийн сайд Ван И оролцож, Түвд орны асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Ван И “Түвд Хятад улсын тусламжтай хөгжиж байна. Тус оронд өндөр өндөр барилга байгууламж баригдаж, гурван дээд сургууль, 15 ахлах сургууль, 16 цэцэрлэг үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Энэ бол Хятадын Засаг захиргаа тус улсыг гаргуунд нь гаргаагүй нэг илрэл. Нийслэл Лхас хотод ирэх онд их бүтээн байгуулалт явуулахаар зэхэж байна” гэжээ.

1

Харин АНУ-ын төлөөлөгч Жоннатхан Жэнни “Түвд хөгжих эхний алхам бол сэтгэлгээний өөрчлөлтөнд орох хэрэгтэй. Өнөөг хүртэл Түвдэд хатуу хучилттай зам, автобус байхгүй байна. Хэрвээ Түвдийг өөрчлөгдөхийг хүсч байгаа бол наад захын соёлд сургах  хэрэгтэй” гэж хэлжээ.  ОХУ-ын төлөөлөгч Наталья Сотнико “15 нас ч хүрээгүй хувилгаан хүүхдүүд тусгаар тогтнолынхоо төлөө зулын гол болсоор байна. Энэ асуудал дээр Хятадын удирдлагууд анхаарлаа хандуулахыг хүсье. Мөн Түвдэд явуулж буй бодлогоо ард түмэнд чиглүүлэх нь зөв” хэмээв.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ