Хамба лам Өмнөд Солонгост ирлээ

img

Ромын хамба лам Францис азийн орнуудад хийж буй айлчлалаа Өмнөд Солонгосоор эхлүүлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хамба ламтанг тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэ хүлээн авч уулзсан байна. Нийслэл Сөүл хотод олон мянган итгэгч Хамба ламтанд зориулж баярын парад зохион байгуулжээ. Хамба лам Сөүлд газардсаныхаа дараа “Sewol” хөлгийн ослоор амиа алдсан хүүхдүүдэд зориулж мөргөлд үйлдэж, 1976 онд байгуулагдсан Жүнгбүк аймаг дахь Католик шашны сүмд зочилжээ.

1

Тус сүм нь Солонгосын хамгийн анхны Католик сүм юм. Хамбыг хүлээн авах ёслолд ойролцоогоор 30 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн ч тэдний 20 мянгад нь зөвшөөрөл өгсөн байна. Францис 2013 оны аравдугаар сард Ромын хамба ламаар сонгогдсоноос хойш анх удаагаа Ази тивд айлчлахаар болжээ. Францис тус улсад хоёр хоног саатаад дараа нь Япон, Малайз, Тайваньд айлчлах юм байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yugaa hiij donshuuchilj ybaa ym boloo. yagui bol udahgui mgl ireh baih daa kkk
2014-08-14