Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч амиа алджээ

img

Бразилд ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Эдуардо Кампос онгоцны ослоор амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Нэр дэвшигчийн сууж явсан “AG-24” онгоц Сан Пауло хотын Сантос мужид осолдсон байна. Онгоцны ослоор дөрвөн зорчигч болон багийн гурван гишүүн амиа алджээ.

1

Энэхүү ослын дараа тус улсын Ерөнхийлөгч Дилма Роуссефф орон даяар гашуудал зарлаж, сонгуулийн компанит ажлаа түр зогсоосон байна. Тэрбээр төв телевизээр “Бидний сайн нөхөр хорвоог орхилоо. Чамайг хэзээ ч мартахгүй” хэмээн хэлж гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн аж. Аврах албаны дарга Нариежин Хуан “AG-24 онгоц Чиван хэмээх хорооллын дээгүүр хөөрч явахдаа өндрөө алдаж унасан” гэжээ.

Эдуардо Кампос 2000-2004, 2006-2010 онуудад Бразилийн зүүн хойд хэсэгт орших Пернамбуко мужийн амбан захирагчаар ажиллаж байсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ