Робин Уильямсыг нэвтрүүлэгтээ урьжээ

img

Хөтлөгч Жемми Кэмиль “NBC” телевизээр үдэш бүр гардаг “The Tonight Show”-даа саяхан амиа алдан жүжигчин Робин Уильямсыг урьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв. Тэрбээр нэвтрүүлгийнхээ өмнө “Үзэгчдээ битгий гайхаарай. Энэ удаагийн зочин үнэхээр содон зочин. Ноёд хатагтай нараа холливуудын нэрт жүжигчин, Оскарын шагналт Робин Уильямс” хэмээн зарласан байна. Камер зочин руу харах үед цагаан хөшигний ард нэг хүн хоёр минут зогссоныхоо дараа алга болжээ.

5

Хөтлөгч “Ямар харамсалтай юм бэ. Робин Уильямс тэр хөшигний цаадах хүн шиг гэнэт л орхиод явчихлаа” хэмээн хэлсэнийхээ дараа уйлжээ. Нэвтрүүлэгт жүжигчний охин Лаура Уильямс оролцож, аавыгаа эргэн дурсч, олон мянган фэнд нь хандаж үг хэлэх үед Жемми ширээн дээр гарч “Робин Уильямс чамд зориулж байна” хэмээн бүжиг бүжиглэсэн нь олны дургүйцлийг хүргэжээ.

6

Олон нийтийн сүлжээнд “Робин Уильямстай ганц ч удаа уулзаж байгаагүй мөртлөө Жемми Кэмилийг шууд нэвтрүүлгийнхээ үеэр уйлсан нь урдчилан найруулсан жүжиг, бүжиглэсэн нь ой гутмаар” хэмээсэн байна.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэнэг ээ:
наад зураг чинь яриад байгаа хүн чинь биш байна. тэгээд ч жимми киммел гэдгийн
2014-08-14