Халх голын ялалтын ойн баяр энэ сарын 23-нд болно

img

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 61 дүгээр тогтоолоор Халх голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд түүхт ойг хэрхэн өнгөрүүлэх тухай мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр Батлан хамгаалах яам, нийслэлээс хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

6

Түүхт ойг угтсан ажил тавдугаар сараас улс, нийслэл даяар эхэлсэн байна. Тодруулал, Халх голын байдлааны ялалтын 75 жилийг ойг угтаж Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар, Ц.Олзвой, Л.Гэлэгбаатар, Б.Дорж нарын мэндэлсний 100 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэн мөнхжүүлж, хөшөө дурсгалыг нь босгосон байна.  Мөн “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт тойрон аялал, уулзалтыг ОХУ-ын Эрхүү, Бүгд найрамдах Буриад Улс, Өвөр байгалийн цэргийн тойрогтой хамтран зохион байгуулж эхэлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд халх голын байлдааны түүхэн ялалтын тухай эссэ бичлэг, уран зургийн уралдаан зарлаж шалгаруулалтын шатандаа явж байгааг зохион байгуулах хорооныхон хэллээ.

6

Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа Халхын голын дайны түүхэн ялалттай холбоотой хөшөө, дурсгалуудыг сэргээн засварлаж эхэлжээ.   Мөн халх голын дайн оролцсон амьд сэрүүн байгаа  ахмад дайчдад 2 сая төгрөгийг буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байна.  Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн нэгдсэн арга хэжээ наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод эхэлнэ  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
япончууд сөнөтүгэй,халх голын баатрууд мандтугай,
2014-08-14
батбат:
шар хар хятадууд нийлсэн байгаа, тэд монголыг үргэлж ханцуй дотроо нймаалцаж ирсэн нь үнэн, одоо тэд яг нэг улс шиг нэгдмэл сэтгэлтэй болсон, монголыг одоо хямарч байгааг далимдуулж, хэдхэн хоногийн зайтайгаар ерөнхийлөгч нар нь ирж, нэгнийхээ эхлүүлсэн дарамтыг нөгөөх нь гүйцээж, биднийг энэ хэцүү үед нэгмөсөн элгээр нь хэвтүүлэх хамтарсан тактик хэрэглэж байгаа, харин япон бол үнэхээр туслая л гэж тусладаг, ганц ар монголд ч биш, өвөрлөгч монголчуудад бас маш их тусладаг, гэндэн сайд үнэхээр япончууд монголчуудад туслах улс мөн байна гэдгийг ухаарсан байсан учраас оросуудад алуулсан юм. гэндэн сайд халх голын орчим монгол улс японтой байлдахгүй ээ, харин энэ хилийн маргааныг хэлэлцээрээр шийдвэрлэнэ, харин байлдах дуртайгаараа оросууд байлдвал байлдана биз, гэхдээ оросын цэргийг нутагтаа оруулахгүй гэсэн юм. одоо ингээд харж байхад оросууд манай буриад тува-г авчаад ханахгүй л байгаа юм даа
2014-08-14