Крис Браун уучлалт гуйвал буцаж нийлнэ гэв
Дуучин Рианна экс найз залуу Крис Брауныг уучлалт гуйвал буцаж нийлж, хуримаа хүртэл хийх хүсэлтэйгээ илэрхийлсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ.
Рианна өчигдөр өөрийн инстаграмдаа Браунтай авахуулсан зургаа байршуулаад “Эрэгтэй хүн хүлээцтэй бас хааяа эмэгтэй хүн шиг уян хатан байх нь надад таалагддаг. Хэрвээ Крис Браун 100 эсвэл 1000 хүний өмнө гарч ирээд надаас уучлалт гуйвал би бодож үзэхгүйгээр шууд л уучлах болно. Хэрвээ чи намайг өмнөх шигээ догдлуулбал би чамтай хуримаа хийх болно” хэмээн бичжээ.
Өнгөрсөн долоо хоногт Крис Браун өөрийн твиттер хуудсанаа Рианнагаас уучлалт хүсч, харилцаагаа шинээр эхлүүлэхийг хүссэн байна.
2013 оны эхээр Крис найз бүсгүй Рианнагийн биед гэмтэл учруулсанаас болж Нью Йорк хотын шүүхээс 2.3 жилийн хорих ял авсан билээ. Мөн Рианнатай утсаар ярихын хүртэл хориглосон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ