Нори “Chanel” брэндтэй гэрээ байгуулжээ

img

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нарын охин Норт Уэст “Chanel” брэндийн гар цүнхний сурталчилгаанд тоглож, “Fashion” сэтгүүлд зургаа авахуулжээ. Нори охины тоглосон сурталчилгаа албан ёсоор цацагдаагүй ч “Fashion” сэтгүүл худалдаанд гарсан байна. Тус сэтгүүлийн 202 дэх хуудаст Норт Уэст охины “Chanel” брэндийн гар цүнх барьсан хар цагаан өнгийн зураг хэвлэгдсэн байна.

1

Нори охин ямар шалгуураар тус брэндийн сурталчилгаанд тоглосон нууц хэвээр байгаа бөгөөд Ким Кардашиан энэ тухай ярих бодолгүй байгаагаа өөрийн блогтоо бичсэн аж. Тэрбээр “Охин минь хөөрхөн юм аа. Миний хамгийн дуртай брэндтэй чамлахааргүй мөнгөөр гэрээ байгууллаа. Тэгэхдээ энэ талаар олон зүйл ярихыг хүсэхгүй байна” гэж бичжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ