Иран эмэгтэй “Fields Medal”-ийн эзэн болов
Иран улсын эрдэмтэн Мариам Мирзакани математикийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал “Fields Medal” шагналыг хүртсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус шагналыг 1936 оноос эхлэн дөрвөн жилд нэг удаа олгож байгаа ч анх удаагаа эмэгтэй хүнд гардуулсан байна. Тэрбээр Стэнфордын их сургуульд математикийн профессороор 2008 оноос эхлэн ажиллажээ.
ө
Энэхүү шагналыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ гардуулан өгсөн байна. Мариам Мирзакани хэлэхдээ “Fields Medal” шагналыг хүртсэнээр Иран эмэгтэйчүүд дэлхийд өрсөлдөж чадахуйц чадвартай гэдгийг харууллаа. Маш их баярлаж байна” гэж хэлжээ. Мирзахани гадаргуун геометрийг судалсан бүтээлээрээ тус шагналыг авчээ. “Fields Medal” шагналаас гадна Олон улсын математикийн холбоо буюу “IMU” нь “Мариам Мирзахани геометр болон динамик системийн судалгаанд маш өвөрмөц хувь нэмэр орууллаа” гэж өндөр үнэлж 13.7 мянган ам.доллароор шагнажээ. Мирзахани 1977 онд Ираны нийслэл Тегеранд төрсөн. 1994 онд Хонконгт болсон Олон улсын математикийн Олимпиадад түрүүлэн алтан медаль авч, 1995 онд Канадын Торонтод болсон математикийн уралдаанд ялалт байгуулж байжээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ