Гал зогсоох гэрээг 5 хоногоор сунгав

img

Израйль, Палестин болон “Хамас” бүлэглэл харилцан тохиролцож гал зогсоох хэлэлцээрийг дахин таван өдрөөр сунгаж, итгэлийн гэрээнд гарын үсэг зурсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Энэхүү гэрээг байгуулахад НҮБ-ын төлөөлөгч нар хамт байсан байна.

Гал зогсоох гэрээг хэт даврагч “Хамас” бүлэглэл дэмжиж буйгаа мэдэгдэж, Израйлийн эрх баригчдыг амласандаа хүрэхийг хүсчээ. Тус арга хэмжээнд “Хамас” бүлэглэлийн тэргүүн Ахмед Жабригийн бие төлөөлөгч, шашины тэргүүн Ахмед Ясин оролцсон байна. Тэрбээр “Энэ сарын эхээр гал зогсоох гэрээ байгуулсан ч Израйлийн тал эхэлж Газын зурвас руу гал нээсэн. Манай талаас үргэлж хяналттай ажиллах болно” гэж хэлжээ.

1

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Сөргөлдөгч талууд тав хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрлээ. Энэхүү гэрээг байгуулахаас өмнө Израйлийн арми Палестины Газын зурвас руу дунд тусгалын таван пуужин харвасан. Өнөөг хүртэл сүйрлийн хэмжээг тодорхойлсон албан ёсны мэдээ ирээгүй байгаа” гэв.

Израйлийн Ерөнхийлөгч Шимон Перес “Гэрээний хугацаа дуусах хүртэл Газын зурваст цэргийн ажиллагаа явуулахгүй” гэсэн байна. Египетийн нийслэл Каир хот дахь Палестины төлөөлөгч Аззам аль Ахмед “Бид илүү үр дүнтэй тохиролцоонд хүрэхийн тулд харилцан буулт хийж, цаг хугацаа олгож байгаа” хэмээжээ.

Гэрээг байгуулсаны дараа Их Британийн талаас Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jjjdgbhcfuhbvh:
dain zogsooosoi
2014-08-15