Медведевийн твиттерийг хакердсан этгээдийг баривчилжээ
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн твиттер хаягийг өчигдөр хакердсан тухай Төрийн Думаас мэдэгдэж, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд энэхүү хэргийг шалгахыг тушаасан билээ. Медведевийн хаягаар “Би огцорлоо. Засгийн газрын үйл ажиллагаанаас ичиж байна” гэж жиргэсэн юм. Энэхүү жиргээг 62 мянган болжмор RT хийж, ямар шалтгаанаар ийнхүү жиргэсэнийг нь асуужээ.
1
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Песков твиттер хуудаст бичсэн жиргээнүүд хуурамч болохыг мэдэгдэж, албан ёсоор уучлалт гуйсан байна. Тэрбээр “Ерөнхий сайд Дмитрий Медведевийг Крымд айчлал хийж байхад түүний твиттер хаяг халдлагад өртсөн. Бид гэмт этгээдийг саатуулсан” хэмээн хэлжээ.
Мөрдөгчид Медведевийн твиттер хаягийг хакердсан 22 настай Сергей гэх залууг Москва хот дахь гэрээс нь баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Медведевийг твиттерт 14 сая болжмор дагадаг юм байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ