Селин Дион тоглолтоо цуцлав

img

Нэрт дуучин Селин Дион Лас Вегаст зохион байгуулах тоглолт болон энэ сарын 20-ноос эхлэх Азийн орнуудад хийх аялан тоглолтоо цуцалж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр “American song” нэвтрүүлэгт оролцох үедээ ийнхүү хэлж, тоглолтынх нь тасалбарыг нь худалдаж авсан үнэнч фэнүүдээсээ уучлалт гуйжээ.

1

Селин Дион “Нөхрийн минь бие тун тааруухан байгаа. Сүүлийн хэдэн сарын турш хэвтэрт орж, олигтой хоол унд ч идэж чадахгүй байна. Би маш их санаа зовж буй. Хүүхдүүд минь хэтэрхий балчир байна. Би өнөөдөр тоглолтоо хийж чадаагүй ч маргааш хийж болно. Яагаад гэвэл би дуучин” гэжээ.

72 настай Рене Анжелил энэ оны эхээр хагалгаанд орсоноос хойш, олны өмнө гараагүй юм. Энэ үйл явдлын дараа Селин Лас Вегас хотын Цезарийн ордонд тоглолт хийхээр 2019 он хүртэл гэрээ байгуулж “Миний хоолой цуцах болоогүй хэмээн” хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ сэтгэгдэл бичсэн 2 тэнэг мэдрэлийгээ, хөгшин байна уу баяжсан байна уу та 2-т ямар хамаа байнаа, энэ хүний тоглолтыг үзэх сачий чинь хүрэхгүй, зөвхөн өөрсдийгөө л хичээ, хөөрхийс дөө!!!!!!!!!!!!!!!
2014-08-18
бэлтрэг:
энэ авгай баяжаад бааж ч чадахгүй болсон байгаа даа.. тоглолтын нь тахалбар нь 300-500 ногоон гэсэн байх шүү.
2014-08-17
jjjjjjjj:
hugshin hun yum chin
2014-08-15