“Sewol”-ийн зорчигчдын ардаас уйлав
Ромын хамба ламтан Францис Азийн орнуудаар хийж буй айлчлалаа Өмнөд Солонгос улсаас эхлүүлсэн билээ. Тэрбээр тус улсад тав хоног саатах юм. Хамба ламтанг Сөүлд газардах үед Ерөнхийлөгч Пак Ын Хэ угтан авсан бол өнөөдөр Хөх ордондоо хүлээн авч уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
1
Энэ үеэр Хамба ламтан өнгөрсөн дөрөвдүгээр сард Инчон хотоос Чежү арлыг чиглэн явсан “Sewol” хөлөг онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын ардаас залбирал үйлджээ. Тэрбээр “Өмнөд Солонгост дахин бүү уй гашуу тохиолдоосой. “Sewol”-ийн ослоор харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүд диваажинд хүрэх болтугай. Би та бүхний ардаас үргэлж залбирал үйлдэх болно” гэж хэлсэнийхээ дараа уйлжээ.
Хөлгийн ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүлийнхэн Хамба ламтантай уулзах хүсэлтэй байгаа ч Жүнгбүк аймаг дахь Католик шашны сүмийн удирдлагууд хөтөлбөрт багтаагүй хэмээн зөвшөөрөөгүй байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ