“Халифын вант улс” бүлэглэл 80 гаруй хүүхэд хулгайлжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл устах аюулд ороод буй Язидис үндэстэний 7-15 насны 80 гаруй охидыг хулгайлж, 20 гаруй залуусыг хороосон тухай тус улсын Ерөнхийлөгч Фуада Масума хэлэв.
1
Хэт даврагчид өчигдөр Арбил хот руу дайрч, охидыг хулгайлж, олон тооны байшин галдан шатаасан байна. АНУ-ын нисэх хүчин Язидис үндэстэнг агаараас хамгаалж буй ч “Халифын вант улс” бүлэглэлийн халдлагаас урдчилан сэргийлж чадахгүй байна гэж Пентагоны тэргүүн Чак Хейгл ярьжээ. Тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдадид АНУ-ыг цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол террорист халдлагаа үргэлжүүлсэн хэвээр байхаа мэдэгдсэн байна. Мөн Язидис үндэстэний 40 мянган иргэн байрлаад буй Синжар уул руу пуужин харвахаа мэдэгдсэний дараа Германы Канцлер Ангила Маркель агаараас цохилт өгөхийг тушаажээ.
Германы нисэх хүчин ирэх долоо хоногоос цэргийн ажиллагаа явуулахаар болсон гэж Канцлер “AFP” агентлагт ярьсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ