Эбола вирусээр дахин 102 хүн өвджээ
Баруун Африкийн орнуудыг түгшээж буй Эбола вирусээр дахин 102 хүн халдвар авч өвчилсөн тухай “ДЭМБ”-аас мэдээлсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав. “ДЭМБ”-ийн Ерөнхий захирал Маргарет Чан “Өчигдрийн байдлаар Гвиней, Нигер, Сьерро-Леон, Либери улсуудад Эбола вирусын халдвар авсан 100 гаруй хүн бүртгэгдсэн. Тэдний хоёрынх нь биеийн байдал тун муу, өндөр халуунтай байна. Сьерро-Леон улсад 45 хүн халдвар авсан нь хамгийн өндөр үзүүлэлт. Тэд цусаар эсвэл амьсгалын замаар халдвар авсан нь нууц хэвээр байна” гэж хэлжээ.
1
Мөн Хонг Конгт Эбола вирустэй тэнцэх, аруитгалын аянг явуулж буйг Маргарет Чан сайшааж, улс бүр бэлтгэлтэй байхыг сануулсан байна. Тус вирусээр Гвинейд 377, Сьерро-Леонд 334, Либерид 355, Нигер улсад 3 хүн амиа алдсан бол 1975 хүн халдвар авсан гэж “Улаан загалмай” нийгэмлэгээс мэдэгдлээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ