Пеле хуримаа хийнэ
Дэлхийн аварга хөлбөмбөгчин 73 настай Пеле гурав дахь удаагаа хуримаа хийхээр болжээ. Пеле Японы бизнесмэн, “АО” брэндийн үүсгэн байгуулагч 49 настай Аоки Марсия гэх бүсгүйтэй гэрлэх юм байна.
Хосууд 2010 онд Өмнөд Африкийн Йоханнесбург хотод зохион байгуулагдсан ДАШТ-ий үеэр танилцаж, болзож эхэлсэн тухай Оросын “www.armsport.am” сайт мэдээлэв. Хөлбөмбөгийн хаан Пелегийн хурим ирэх арваннэгдүгээр сарын 17-нд Сао Паулу хотод болно гэж “TMZ” сайт мэдээллээ. Пеле 1966, 1994 онд гэрлэж байсан бөгөөд таван хүүхэдтэй билээ. Тэрбээр 2007 онд хоёр дахь эхнэр Кениатагаас албан ёсоор салсан юм.
Тэд өнгөрсөн амралтын өдөр Япон руу нисч, сүйт бүсгүйн хуримын даашинзыг үзэж сонирхжээ. Пеле 1958, 1962, 1970 оны хөлбөмбөгийн ДАШТ-д ялалт байгуулж, алтан цомын эзэн болж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ