“Боломжгүй” гэвэл айлчлалын үеэр цуглаан хийнэ
Иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
о
Тэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж, улс орны эдийн засгийн байдал, газар, газрын баялаг, түүний ашиглалтын тухай болон хууль зүйн салбарын бодлогын талаар асуулга хүргүүлэн, үүнийхээ хариуг авах, санал бодлоо солилцох хүсэлтэй байгаа аж.
о
“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс өнөөдөр Ерөнхий сайдтай уулзах хүсэлт хүргүүлэх юм байна. Тэдний хүсэлтийг хүлээн аваад энэ сарын 21-ний дотор асуулгад хариу өгөх ёстой. "Боломжгүй" гэдэг хариултыг өгвөл ирэх долоо хоногт манай улсад болох БНХАУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр цуглаан хийнэ гэдгээ мэдэгдлээ.
о
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ