Тэргүүн хатагтайд турахыг зөвлөв
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама өчигдөр “Fox News” сувгийн хөтлөгч Кит Эблоугийн урилгаар ярилцлага өгч байхад нь нэгэн үзэгч тэргүүн хатагтайг турахыг зөвлөсөн тухай “www.dailymail.co.uk" мэдээллээ. Тэргүүн хатагтай өнгөрсөн жилээс эхлэн “Гаазтай ундаа, түргэн хоол, чипс, зөөлөн чихрээс татгалзаж, хөдөлгөөнтэй амьдарцгаая” хэмээх таргалалтын эсрэг кампанит ажлыг эхлүүлсэн билээ.
5
Мишель Обама “Таргалалт бол шинэ үеийн тахал” хэмээх асуудлаар ярьж байхад шууд эфирт холбогдсон нэгэн үзэгч “Миний бодлоор энэ танхимд цугларсан хүмүүсээс та хамгийн тарган нь байна. Та эхлээд илүүдэл жингээ хасаад энэ асуудлаар яривал оновчтой бус уу” хэмээжээ.
5
Хатагтай Обама турахыг зөвлөсөнд нь талархалаа илэрхийлж, өнөөдрөөс эхэлж дасгал хийхээ амласан байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ