Нийслэлийн 14954 иргэн газар өмчлөх эрхтэй боллоо
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр явуулж 08-р сарын 15-ны өдрөөр дуусгавар болголоо.
7
Өнөөдөр 12:00 цагийн байдлаар иргэнд газар өмчлөх цахим системд нийтдээ 281 440 иргэн бүртгүүлсэнээс 14 954 иргэн автоматаар сонгогдож сонгосон байршлынхаа харъяа дүүрэгт өргөдөлөө өгөх боломжтой болсон байна. СХД-ийн Соёондын аманд сонгогдсон иргэд ажлын өдрүүдэд тус дүүргийн 62-р сургууль, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд сонгогдсон иргэд 75-р сургууль, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд сонгогдсон иргэд ЗДТГ-ын иргэний танхимд, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэгт сонгогдсон иргэд Гүнгалуутай цогцолбор сургууль, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт сонгогдсон иргэд Хангай цогцолборт очиж өргөдлөө өгнө.6
Харин Улаанбаатар хотын төвд амьдардаг боловч Багануур дүүргийн байршилд сонгогдсон иргэд ХУД-ийн 75-р сургууль, Багахангай дүүргийн байршилд сонгогдсон иргэд БЗД-ийн иргэний танхимд тус өргөдлөө өгөх боломжтой юм байна. Дээрх 5-н байршилд сонгогдож амжаагүй үлдсэн иргэд дараа дараагийн шатны зарлагдах байршлуудад сонголт хийх боломж нь нээлттэй гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ