Энхтайваны гүүрийн баруун талын замыг хаалаа
Зам, тээврийн яамны зүүн талын зам буюу Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох Энхтайваны гүүрийн баруун доод талын холбоос замын хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 10:00 цагаас эхлэн бүтэн хаасан. Хучилтын ажлыг гүйцэтгээд энэ сарын 18 буюу даваа гаригийн өглөө нээнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
р
Мөн Нарны зам, Энхтайваны гүүрний зүүн доод хэсгийн замыг энэ амралтын өдрүүдэд хэсэгчлэн хаах юм байна. Зүүнээс баруун тийш чиглэсэн замын хойд урсгалыг 08 сарын 15-ны 22:00 цагаас 16-ны 08:00 цаг хүртэл хаасан бол баруунаас зүүн тийш чиглэсэн замын урд урсгалыг өнөөдөр оройн 22:00 цагаас 8 дугаар сарын 17-ны 08:00 цагийн хооронд хааж зам засварын ажил гүйцэтгэх аж.
р
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ