ГХЯ-наас сэрэмжлүүлж байна

img

Гадаад харилцааны яамнаас иргэд, аж ахуй нэгжүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Тус яаманд манай улсын зарим нэр бүхий компанийн зүгээс тоног төхөөрөмж, бараа материал авах зорилгоор гадаадын хэд хэдэн компаниудад их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан байж болзошгүй хэрэг удаа дараа гарч байгаа тухай Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас сэрэмжлүүлэг мэдээлэл ирүүлсэн байна.

о

Тус компаниуд нь түнш компаниудын интернет домайн нэр, имэйл хаягт гуравдагч этгээдээс цахим халдлага хийж,  хүнд анзаарагдахгүй байдлаар засч харилцах аргаар залилсан байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлж байгаа аж. Эдгээр хэргийг Монгол Улсын холбогдох байгууллагууд тухайн орны хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах хүсэлтээ дипломат шугамаар илгээгээд буй юм байна.

о

Иймд ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс гадаадын компаниудад мөнгө шилжүүлэхдээ туйлын хариуцлагатай хандаж, харилцагчийн дансны дугаарыг нягтлах. Өөрчлөгдсөн тухай мэдэгдэлд яаран итгэхгүй байх, үнэн зөвийг нь тухайн компанитай холбогдон сайтар шалгасны дараа мөнгөн гүйлгээ хийж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

о

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монголд хакер байхгүй, монголд ер нь олигтой нарийн мэргэжлийн хүн байхгүй бүгд л бие биенийхээ дээр гарах гээд пээдийдэг болохоос яг чаддаг хүн байхгүй, онгирно сагсуурна, пээдийнэ
2014-08-17
irgen:
ийм ноцтой мэдээллийг гадаад явдлын яам жаахан тодорхой мэдээлэл хийж баймаараа. за тэр монгол компаниуудын нэр ус ч яаахав, яаг ямар улс, юу болов гэх мэт.тэгэхгүй нэг битүү мэдээлэл цацачаад тэрийгээ том ажил хийчлээ гэж боддог юум уу?
2014-08-17
irgen:
yhaantan bna uu
2014-08-16
irgen:
mongol haker bgaa yuo
2014-08-16
irgen:
ergeed shuudan hariltsaandaa orson ni deer ym bnaa tsahin erin naidvargui ym bna
2014-08-16