Путин Меркельтэй утсаар ярив

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины дотоодын хямралын асуудлаар Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярилцсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн албанаас хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

1

“Украинд байдал хүндэрч байгаатай” холбоотойгоор өөрийн түгшүүрийг Путин гарган хэлсэн байна. Мөн тэрбээр Донецк, Луганскийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэж буй талаар Меркелийг Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой ярилцахыг хүссэн байна. Меркель, Украины хурцадмал байдлыг намжаахад хувь нэмрээ оруулахыг Путинээс хүсч, цэргийн мэргэжилтнүүд, зэр зэвсэг илгээхээ төгсгөхийг шаардаж, хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар Порошенкотой ярилцахаа амласан аж.

Маркель “Порошенко ард түмэндээ хайртай бол энэхүү тусламжийг авах хэрэгтэй” хэмээн хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sssss:
in broken german;)
2014-08-18