Гадаад байдалдаа анхаарал тавьдаг алдартнаар Бекхэм тодров
Германы онлайн худалдааны дэлгүүр “Hairtrade.com” сайтаараа дамжуулан худалдан авагчдынхаа дунд гадаад байдалдаа анхаарал тавьж, гоё харагдаж чаддаг олны танил эрэгтэйчүүдийг тодруулах асуулга явуулсан байна. Ингэхэд жагсаалтыг хөлбөмбөгчин Дэвид Бекхэм тэргүүлсэн тухай “Hello Magazine” сэтгүүл мэдээлжээ.
1
Нэрт хөлбөмбөгчний төлөө саналаа өгсөн нэг залуу “Бекхэм нас ахих тусам өмнөхөөсөө илүү толигор харагдаг нь гайхалтай. Тэр 40 настайдаа улам ч гайхалтай харагдах болно” гэж хэлжээ. Санал асуулгад сайтын үйлчлүүлэгч 18-30 насныхныг хүйс харгалзалгүйгээр хамруулж, санал авсан байна.
1
Хамгийн гоё харагддаг, гадаадад байдалдаа бодитоор анхаарал тавьж чаддаг олны танил хүмүүсийн санал авсан байдал.
Дэвид Бекхэм (23 хувийн санал)
Зейн Малик (19 хувийн санал)
Скотт Дисик (17 хувийн санал)
Эллиотт Райт (12 хувийн санал)
Брэдли Купер (10 хувийн санал)
Зак Эфрон (8 хувийн санал)
Канье Уэст (5 хувийн санал)
Марвин Хьюмс (5 хувийн санал)
Роберт Паттинсон (5 хувийн санал)
Саймон Коуэлл (1 хувийн санал)
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ