Женнифер Лопес телевизтэй болов

img

Дуучин Женнифер Лопес хөгжмийн “FUSE” сувгийг албан ёсоор худалдан авсан тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Тус телевизийн үйл ажиллагааг хариуцаж “NUVOtv” компани хамтран ажиллахаар болжээ.

1

Женнифер Лопес энэхүү телевизийг худалдан авахын тулд 226 сая ам.доллар төлсөн байна. Тус сувгийн өмнөх эзэд 15 хувийн хувьцаатай үлдсэн ч голлох шийдвэрүүдийг Лопес гаргах болно. Дуучны тэргүүлдэг телевиз 73 сая үзэгчтэй бөгөөд тэрбээр үнэнч фэнүүдээсээ FUSE сувгийг сонгохыг хүссэн байна.

Лопез сувгаа олонд хүргэхийн тулд дэлхийн алдартай сэтгүүлч хөтлөгчийг урьж, хамтран ажиллахыг хүссэн байна. Тэрбээр ярилцлаганы хаан гэгддэг Ларри Кингийн телевиз дээ урьсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ