Адрина Лима хөтлөгч болно

img

Супер модель, сахиусан тэнгэр Адрина Лима ирэх сараас Бразилийн “CNN” агентлагт хөтлөгчөөр ажиллахаар болсон тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Тэрбээр “Охид бол халуухан” хэмээх нэвтрүүлэг хөтлөх бөгөөд долоо хоногт хоёр удаа телевизээр цацагдах гэнэ. Тус цэнгээнт нэвтрүүлгээр тайзны арын амьдрал, охидын нууц, загварын ертөнц, хоолны дэглэм, нүүр будалт хэмээх охид бүсгүйчүүдэд хэрэгтэй мэдээллийг өгөх аж.

1

Адрина  “Би итгэж байна. Сахиусан тэнгэр болж чадсан юм чинь телевизийн хатан хаан ч бас болж чадна” гэж жиргэжээ. Түүнийг хөтлөгчөөр ажиллуулахын тулд 15 хоногт 150 мянган ам.долларыг төлөхөөр шийдвэрлэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ