Порошенко Жо Байдентай онлайнаар холбогджээ
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байдентай өнгөрөгч амралтын өдөр онлайнаар холбогдож, байр сууриа солилцсон байна. Тэд Украины дотоодын хямрал болон эдийн асуудлаар ярилцаж, байр сууриа солилцжээ.
1
Порошенко Украины Донбасс хотод энхтайван бий болгоход АНУ-ын талаас тусламж хүссэн аж. Байден, Донбассын дэд бүтцийг сэргээхэд АНУ санхүүжүүлэх боломжийг авч үзнэ гэдгээ амласан байна. Мөн Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид Украины хилийн шалгалтыг яаралтай эхлэх болон гал зогсоох дэглэмийг ирээдүйд хянаж болох талаар ярилцжээ.
1
Германы Канцлер Ангела Меркель Петр Порошенког зүүн хязгаарт амьдарч буй иргэдийн амь насыг хамгаалахыг хүсч, шаардлагатай тохиолдолд босогч, салан тусгаарлагч нартай гал зогсоох гэрээ байгуулахыг шаардсан гэнэ.
Ирэх сард НҮБ Украины хямралаар чуулга уулзалт зохион байгуулахаар болсон юм. Энэхүү хуралд Петр Порошенко оролцох билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ