Британи Ирак руу зөвлөхөө илгээв
Их Британи улс Ирак улсын дотоодын хямралыг цэгцлэх үүднээс 100 гаруй цэргийн зөвлөхөө илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхий сайд Дэвид Камерион Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг алан хядах ажиллагаагаа зогсоохгүй бол АНУ-тай хамтран цэргийн тусгай ажиллагаа явуулахаа мэдэгдсэн юм.
6
“Халифын вант улс” бүлэглэлийн дайчид өчигдөр Санжир ууланд амьдарч буй 80 гаруй Курд үндэстэнийг хороосны дараа Британийн төрийн далбаатай 10 нисгэгчгүй онгоц Багдад хотын АНУ-ын агаарын нисэх хүчний хуаранд газардсан байна. Мөн Герман Британи улсыг дэмжиж буйгаа мэдэгдэж, Ирак руу цэргийн зөвлөхөө илгээхээ Дэвид Камерионд хэлжээ.
6
Германы Канцлер Ангила Маркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар маргааш Парис хотноо Иракийн асуудлаар уулзахаар болсон байна. Уулзалтын үеэр Иракт үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар байр сууриа солилцохоор болжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ