Баярлалаа Америк
Иракийн нийслэл Багдад хотноо хэдэн мянган иргэн АНУ болон ерөнхийлөгч Барак Обамад талархалаа илэрхийлж, тайван жагсаал зохион байгуулжээ. Иргэд гартаа “Баярлалаа Америк”, “Иракт энх цаг ирэх хүртэл хажууд минь байгаарай”, Обама бидний амийг хамгаалж буйд баярлалаа” хэмээн бичсэн хуудас барьцгаажээ. Иракийн Засгийн газраас мэдээлсэнээр “Тэднийг АНУ-д талархалаа илэрхийлэхийг хэн ч шаардаагүй, тулгаагүй, 100 хувь тэдний сэтгэл зүрхний асуудал” хэмээжээ. Цагдаагийнхан жагсаалд оролцсон иргэдийг хамгаалж хамгаалалтад гарсан байна.
7
АНУ-Ирак хоёр 2002 оноос эхлэн дайсагнасан харилцаатай байсан юм. Өнгөрсөн 2009 онд Обама тус улсаас бүх цэргээ татсан билээ. Харин энэ оны эхээр Иракийн зүүн нутгуудаар “Халифын вант улс” бүлэглэл эрхээ тогтоосны дараа Иракийн Ерөнхийлөгч Обамагаас тусламж хүсч, 2015 оныг хүртэл цэргээ нутагт нь байршуулахыг хүссэн билээ.
7
Пентагоны хэвлэлийн албанаас “Халифын вант улс” бүлэглэлийн 1000 гаруй дайчныг агаараас цохилт өгч устгасан, одоо тэргүүнийг нь хайж байгаа гэв. Тус бүлэглэл өдөрт 100 гаруй энгийн иргэнийг хороож, АНУ-ыг газар нутгийг нь чөлөөлөхийг шаардаж буй юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ