Тусламжийг хил нэвтрүүлээгүй Порошенког буруутгав

img

Германы гадаад хэргийн сайд Франк Вальтер, Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиус нар өчигдөр Берлин хотноо уулзаж, Украин руу илгээсэн Оросын тусламжийн асуудлаар байр сууриа солилцсон байна.

6

Сергей Лавров энэхүү тусламжийг хүмүүнлэгийн зорилготой гэдгийг онцлоод Украины Ерөнхийлөгч Петр Порошенког буруутгасан байна. Тэрбээр “Порошенко болон тэдний нөхдүүд хэтэрхий муу санаж байна. Оросоос ирсэн тусламжийг хил нэвтрүүлэх нь олон мянган иргэнд тустай. Ямар шалтгаанаар тусламжийн цувааг хил нэвтрүүлэхгүй байгаад гайхаж байна” гэж хэлжээ. Германы гадаад хэргийн сайд Франк Вальтер түүнтэй адилхан бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

6

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний санаачилгаар Украины зүүн хязгаарын Луганск, Донецк мужийн иргэдэд зориулж 280 гаруй ачааны машинтай тусламжийн цувааг илгээсэн ч Порошенко авахаас татгалзсан юм. Тэрбээр Путин тусламж нэрийдлээр хөлсний цэргүүдийг хил нэвтрүүлэхийг санаархаж байна хэмээж хүмүүнлэг, зэр зэвсгийн ямар ч тусламж Оросоос авахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

6

Харин НҮБ болон “Улаан загалмай” нийгэмлэг Оросын нэрийн өмнөөс тус тусламжийг шаардлагатай иргэдэд хүргэхээ Порошенкод амласан ч, нааштай хариу аваагүй юм.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хүн чанаргүй порошенко:
укрианчууд порощенко ёстой иргэдээ ялгаварлан гадуурхаж жирийн иргэдийг олноор буудан байр орон сууцгүй болгож байна. яасан хүний мөсгүй тэргүүнүүд вэ...... хүн амь насаа хүүхэд багачуудгүй алдаж ганц удаа ч эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэхгүй их буудаад байдаг араатанууд юм аа.....тхэд орос путин медведев укрианы армийн цэргийг нь хүртэл эмчилж сувилж дүрвэгсдэд майхан газар нутаг олгож байхад яасан хүмүүнлэг сэтгэлгүй удирдлагууд вэ ....ану европын холбоо барууныхан ч гэсэн бууд бууд гээд бхын ........өөрсдрүү нь буудсан бол террористууд болчихдог зальт алуурчид юм ааа. барак хар, меркелл авгай зэрэг хүмүүс улс орноор хүн хүүхдээр тоглож дуу*ггүй юм бэ..... оросоос тусламж өхөөр ирхэд нь зэвсэг оруулж бна гэх шиг ану мэт нь хэлээд энэ ямар үзэл бодолтой улс төрчид гэж үзэх вээ...........хүн ардааа.....үхэх гэж байхад нь дайсандаа хүмүүлэг тусламж үзүүлдэг биздэээ......ану -ын даалгавараар порощенко хөдөлдөг,,,,,....өөрийн толгойгүй ерөнхийлөгч шүү дэээ........цаана чинь хүн өлсөж буудуулж үхэж бна мал минь......
2014-08-19
zochin:
zuv estoi er hun orosuudaas er n hen yu avah yum be bid mongolchuud l archaagyidee orosiin bool bolj yavaa bus uu
2014-08-18
ene bors.henko:
borsh.enko borsh.enko
2014-08-18
ene bor*nko :
gej neg duurtsen mal ukrainiig duusgalaa
2014-08-18