Эбола вирусын халдварыг санаатайгаар тараажээ

img

Баруун Африкийн орнуудыг түгшээж буй Эбола вирусыг Кени улсад санаатайгаар тараасан хэрэг гарчээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас “AFP” агентлагт уламжлав. Дөрөв хоногийн өмнө тус улсын хилээр нэвтэрсэн Сьерро-Леон улсын иргэн “Г” гэгчийг баривчилсан байна. Тэрбээр автобусанд явж байхдаа хүмүүс рүү санаатайгаар найтааж, хутгаар исгэсэн гараараа дэлгүүр болон сургуулийн бариулыг барьж, халдвар тараажээ. Иргэд цагдаагийханд нүүр болон гараар нь улаан идээтэй зүйл туурсан, өндөр халуунтай хүн хажуудаа зогсч буй хүмүүс рүү найтааж байна хэмээн дуудлага өгсөн аж. Цагдаагийнхан түүнийг баривчлах үед Эбола вирусээр халдварлагдсан гэдэг нь батлагдсан байна.

7

“Г” гэгч цагдаагийнханд “Би ганцаараа үхэхийг хүсэхгүй байгаа учир санаатайгаар халдвар тараасан. Би эх орондоо хайртай” гэж хэлжээ. Түүнийг “Улаан загалмай” нийгэмлэгийн төлөөлөгч нар тусгаарлаад буй аж. Цагдаагийнхан Сьерро-Леон улсын иргэний зургийг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, хамт автобусаар үйлчлүүлсэн иргэдийг орон даяар хайж, өндөр халуурч, биеэр юм туурсан хүмүүсийг яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөсөн байна. Эрүүл мэндийн яамнаас “Вирусээр халдварлагдсан ганц хүн байхгүй ч хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, шинжилгээ хийж байгаа” гэжээ.

7

ДЭМБ-аас “Г” гэгчийг хилийн дээс нэвтрүүлсэн гаалийн ажилчдыг буруутгаж, Эбола вирус тархсан Гвиней, Нигер, Сьерро-Леон, Либери улс руу зорчихгүй, мөн иргэдийг нь хүлээн авахгүй байхыг анхааруулжээ.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

borko:
tsaana chini haruudtai untaad hyyhedtei byr bolj bna
2014-08-19
111333:
монголчуудаа битгий африкийн харуудтай зүйрлэж бай, монголчууд өөрсдийгөө муулдаг өвчтэй болчихож дээ хөөрхий хийморь нь доройтхоор ингэдэг юм байх даа
2014-08-19
зочин:
монголчуудаа битгий африкийн харуудтай зүйрлэж бай, монголчууд өөрсдийгөө муулдаг өвчтэй болчихож дээ хөөрхий хийморь нь доройтхоор ингэдэг юм байх даа
2014-08-18
zochin:
manaid chi iim teneguud baikhyg uguysgekh argaguy shuu
2014-08-18