Канцлерийг Украинд айлчлахыг урьжээ

img

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Герман улсын канцлер Ангели Меркельтэй утсаар холбогдож зүүн хязгаарын болон тусламжийн асуудлаар ярилцсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Порошенко Канцлер Меркельд Герман улс Украиныг дэмжиж байгаад талархаж байгаа илэрхийлээд Европын холбооны тэргүүлэх гүрнүүд энэ сарын 30-нд болох  Европын зөвлөлийн хуралдааны үеэр Украины дотоод болон гадаад зах зээлийн асуудлаар ярилцахыг хүссэн байна.

1

Ерөнхийлөгч төгсгөлд нь, канцлерийг энэ ондоо багтаан Украин улсад төрийн айлчлал хийхийг урьжээ. Канцлер энэхүү саналыг хүлээн авч буйгаа мэдэгдэж, тэргүүлэх гүрнүүдийн уулзалтын үеэр Украины асуудлаар шуурхай хуралдаан зохион байгуулж, эдийн засгийн тусламж үзүүлэхээ амласан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэнэг гарууд:
укрианчууд порощенко ёстой иргэдээ ялгаварлан гадуурхаж жирийн иргэдийг олноор буудан байр орон сууцгүй болгож байна. яасан хүний мөсгүй тэргүүнүүд вэ...... хүн амь насаа хүүхэд багачуудгүй алдаж ганц удаа ч эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэхгүй их буудаад байдаг араатанууд юм аа.....тхэд орос путин медведев укрианы армийн цэргийг нь хүртэл эмчилж сувилж дүрвэгсдэд майхан газар нутаг олгож байхад яасан хүмүүнлэг сэтгэлгүй удирдлагууд вэ ....ану европын холбоо барууныхан ч гэсэн бууд бууд гээд бхын ........өөрсдрүү нь буудсан бол террористууд болчихдог зальт алуурчид юм ааа. барак хар, меркелл авгай зэрэг хүмүүс улс орноор хүн хүүхдээр тоглож дуу*ггүй юм бэ..... оросоос тусламж өхөөр ирхэд нь зэвсэг оруулж бна гэх шиг ану мэт нь хэлээд энэ ямар үзэл бодолтой улс төрчид гэж үзэх вээ...........хүн ардааа
2014-08-19