Хоёр Солонгосыг найрамдахыг хүсэв

img

Ромын Хамба лам Францис Өмнөд Солонгос улсад айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа эхэнд хоёр Хойд Солонгосыг хүч хэрэглэхийн оронд харилцан хэлэлцээ хийхийг уриалж, ном айлдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хамба ламтанг Өмнөд Солонгост айлчлах үед Хойдууд дунд тусгалын гурван пуужин туршиж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

1

Пхеньян пуужин харваснаас гурван цагийн дараа Францис ийнхүү энх тайвныг уриалсан мэдэгдэл хийж Ерөнхийлөгч Пак Ын Хэг энхийн хэлэлцээр хийхэд томоохон алхам хийхийг хүсчээ. Тэрбээр “Хойд Солонгосын агуу удирдагч Ким Чен Ун таныг бурхан ивээг. Ард түмнээ хамгаалах гэсэн таны бодол далай мэт уужуу билээ. Тэгэхдээ та ард түмнээ тусгаарлаж буй нь хамгаалалт биш гэдгийг хэлэх зүйтэй. Би таныг саруул ухаанд итгэж байна” гэж хэлжээ.

Францис 2013 оны гуравдугаар сард Ромын хамба болсноосоо хойш анх удаа Азийн оронд албан ёсны айлчлал хийж байгаа юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ