Мадонна 56 нас хүрлээ
Попын хатан хаан гэгддэг дуучин Мадонна өчигдөр 56 нас хүрсэн байна. Тэрбээр Нью Йорк хотноо төрсөн өдрөө тэмдэглэж холливуудын алдартнуудыг урьжээ. Дуучны төрсөн өдөрт загвар өмсөгч Кейт Мосс болон дизайнер ах дүү Деан, Дан, Рианна, Бейонси, Кейти Перри, сахиусан тэнгэр Жизель нар хүрэлцэн ирсэн байна.
1
Түүний төрсөн өдөр 1926 оны үеийнх шиг хуучны хэв шинжтэй болжээ. Маддона болон зочид нь даашинз болон костюм өмсчээ. Төрсөн өдрийн арга хэмжээний дараа Маддона инстаграмм хуудастаа найзууддаа талархлаа илэрхийлж “Дөрөвхөн жилийн дараа 60 хүрэхнээ. Энэ амьдрал минь яг л оргилуун дарс шиг оргилсон чигтээ дуусах болтугай” гэж бичжээ.
1
Перри Мадоннад чихрээр хийсэн хөрөг зураг бэлэглэсэн бол Рианна 100 хос дотуур хувцас, Кейт Мосс “Louis Vuitton” брэндийн цүнх бэлэглэсэн байна. Рианна дотуур хувцас бэлэглэсэн шалтгаанаа “Зүгээр л хөгжилтэй байхыг хүссэн. Мадоннад таалагдсан. Тэр одоо дотуур хувцсандаа санаа зовох шаардлагагүй” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ