Бритни Спирс тайзаа орхих өдрөө зарлав

img

Попын гүнж Бритни Спирс энэ оны эхээр “Piece Of Me” хэмээх аялан тоглолтоо эхлүүлсэн юм. Тэрбээр 125 дахь тоглолтоо хийгээд тайзаа орхиж, урлагийн карьерээ өндөрлүүлэхээ мэдэгдсэн билээ. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр Лас Вегас хотод болсон тоглолтынхоо үеэр тайзаа орхих өдрөө фэнүүддээ дуулгасан байна.

5

Бритни “Би ирэх арванхоёрдугаар сарын 17-нд тайзаа орхих болно. 125 тоглолт гэдэг амаргүй даваа бололтой. Би 60 тоглолт хийгээд л шантарч байна. Тасралтгүй найман сар тоглолт хийлээ. Миний эрч хүч суларч байна. Намайг уучлаарай, би 125 тоглолт хийж чадахгүй нь. Би зүгээр л амрахыг хүсч байна” гэж хэлжээ.

5

Бритни өнгөрсөн сарын эхээр хуримаа хийхээр төлөвлөсөн байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас сүйт залуугаасаа салсан билээ. Гэрчүүдийн мэдээлсэнээр сүйт залуу Дэвид Лукадото Бритниг хэтэрхий их цагийг уран бүтээлдээ зарцуулж буйд нь уурлаж, сүйгээ цуцалсан гэжээ. Дуучны хэвлэлийн төлөөлөгч Кристан Ловер “Бритни Дэвид Лукадотогоос салсаныхаа дараа маш их ганцаардаж, шаналсан. Тэр харилцаагаа сэргээхийн тулд тайзаа орхихоор шийдсэн” гэжээ. Тэрбээр 2012 оноос эхлэн газрын тосны мэргэжилтэн Дэвид Лукадотой үерхэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн валентины өдрөөр сүй тавьсан юм.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkkk:
mundag busgui shuu az jargal husie
2014-08-19
ireedui:
ene orhiogui l bsimu
2014-08-19