Гал зогсоох гэрээг сунгаж магадгүй

img

Египетийн нийслэл Каир хотноо Газын зурваст тав хоногийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжиж буй гал зогсоох гэрээг сунгах эсэх асуудлаар Израйль-Палестины удирдлагуудын хэлэлцээр амжилттай үргэлжилж байна. Палестины тал гал зогсоох гэрээг дахин гурван өдөр сунгах хүсэлт гаргасан бол Израйлийн тал “Хамас” бүлэглэлийн байр суурийг сонсохыг хүссэн байна. Уулзалтын эхний өдөр “Хамас” бүлэглэлийн тэргүүн Ахмед Жабригийн бие төлөөлөгч, шашины тэргүүн Ахмед Ясин оролцсон ч өнөөдрийн уулзалтад оролцоогүй байна.

6

“Хамас” бүлэглэл Газын зурваст хяналтаа тогтоож буй Израйлийг бууж өгвөл, гал зогсоох гэрээг хэд хоногоор ч хамаагүй сунгаж болно гэдгээ мэдэгдэж гэрээгээ зөрчсөн тохиолдолд дахин гал зогсоох гэрээ байгуулахгүй гэдгээ мэдэгджээ. Харин Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Хамас” бүлэглэлтэй энхийн гэрээ байгуулах бодолгүй буйгаа илэрхийлжээ.

5

Өнгөрөгч сарын 8-нд эхэлсэн Газын зурвасын зөрчлөөс хойш 2000 хүн алагдсаны дийлэнх нь Палестины иргэд байна. Египетийн төлөөлөгчид гал зогсоох гэрээг сунгасан тохиолдолд хоёр талд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.

6

Израйлийн Ерөнхийлөгч Шимон Перес “Гэрээний хугацаа дуусах хүртэл Газын зурваст цэргийн ажиллагаа явуулахгүй” гэдгээ “Хамас” бүлэглэлд амласан юм.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ