Ээж охин хоёр 37 жилийн дараа уулзжээ
Хятад улсын иргэн Жу Юех гэх эмэгтэй 37 жилийн өмнө Жанг Ай Уи охиноо Хунайн мужийн галт тэрэгний буудлаас алдаж байжээ. Тэр үед охин зургаан настай байсан бөгөөд тэдний гэр бүл 10 жилийн турш орон даяар хайсан боловч ямар ч сураг гаргаж чадаагүй юм. Тэгвэл 30 гаруй жилийн турш сураггүй байсан Жанг Ай Уиг охин төрсөн гэрээ хайж Хунайн мужид ирж ээжтэйгээ уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Танигдахын аргагүй өөрчлөгдсөн охиныг гэрийнхэн нь баруун хөл дээр нь байдаг улаан мэнгээр таньсан гэж “Синьхуа” агентлагт мужийн захирагч Лу Шинь Хи ярьжээ.
6
Түүнийг Хунайн мужаас 450 км цаана байрлах Хузхой хэмээх хороололд Австрали улсын иргэн Сароо Бриерлеу гэх номлогч хорьж байсныг цагдаагийнхан тогтоосон байна. Номлогч эр Жанг Ай Уиг таван хүүхэдтэй болгож, 25 жилийн турш гэрийн хорионд байлгажээ. Түүнийг долоон хоногийн хугацаатай томилолтоор явах үед Жанг Ай Уи хүүхдүүдийнхээ хамт зугтааж, төрсөн муждаа ирсэн байна.
6
Хятад улсад хүүхдийн хулгай их бөгөөд 30 жилийн өмнө Хунайн мужаас Жанг Ай Уи охиноос гадна 101 хүүхэд сураггүй алга болж байжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ