Фергюсон хотод онц байдал зарлав

img

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод цагдаагийн ажилтан өнгөт арьст Майкл Браун гэх өсвөр насны хүүг буудан хөнөөсөн юм. Тус мужийн иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, өчигдөр цагдаагийн байрны зэвсэг хадгалах агуулахыг эзлэхийг завджээ. Цагдаагийнхан тэднийг тараахын тулд даралттай ус болон нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу зэргийг ашигласан байна. Үүнтэй холбогдуулан Миссури мужийн захирагч Жей Никсон өчигдөр мэдэгдэл хийж Фергюсон хотод онц байдал зарлаж, 00.00-05.00 цаг хүртэл хөл хорио тогтоожээ. АНУ-ын Ерөнхийлөгч энэхүү хэргээс үүдэж Майкл Брауны гэр бүлээс уучлалт гуйж, ард түмнээ тайвшрахыг хүсчээ.

5

Захирагчийн тушаалаар Майкл Браун хүүг буудаж, амийг нь хороосон эргүүлийн цагдаа Деррин Уэлсонг ажлаас нь чөлөөлж, мэдүүлэг авч эхэлсэн байна. Фергюсон хотын 19 дүгээр гудамжинд цагдаагийн ажилтан Браун хүүд ямар ч сануулга өгөлгүй буудаж буй бичлэг нийтэд цацагдсаны дараа түүнийг ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрбээр ажиллах хугацаандаа “Хар арьстнуудын ангууч” хэмээх хочтой байсан гэнэ. Уэлсонг өнгөт арьстнуудтай удаа дараа хэрцгий харьцаж, гурван удаа цалингийн 25 хувиар торгуулж байжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

......:
tsagdaa nar bol hun bish.
2014-08-19
all black *:
muu har *anuud malaas dor bnga l hereg tuvug hiij bdag bolj yund ni onts bdal zarladiin ugaasaa anud tsagdaa buudah erhtei bdin
2014-08-19
chimge:
ardchilal huni erh haana baina aluurchin huni muu sagdaa
2014-08-19
chimge:
ardchilal huni erh haana baina aluurchin huni muu sagdaa
2014-08-19
zadar:
delkhii usa2gaas uidaj bna aa
2014-08-19